Хөвсгөлчүүд шинэ жилээ Чингүнжавын талбайд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-18 13:57:53

Хөвсгөл аймгийн Шинэ жилийн сүлд модны наадам Хотгойдын баатар Б.Чингүнжавын талбайд 12-р сарын 31-нд болно.

Энэ үеэр аймгийн 9 алдартан, 9 хүүхэд, шилдэг 6 гэр бүлийг шалгаруулж шагнаж урамшуулна. Төв талбайд сүлд мод засч, мөсөн гулгуурын талбай, иргэдийн зургаа авахуулах, урлагийн тоглолт үзүүлэх тайзыг бэлтгэх бөгөөд хоол болон халуун ундаа жүүсний түр цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн шинэ жилийн хүлээн авалтыг тэмдэглэхгүйгээр зарцуулах мөнгөөр нь Мөрөн сумын 14 багт өвлийн өвгөн, урлагийн тоглолтын хамт аялуулж, өрхийн орлогогүй иргэдэд шинэ жилийн бялууг аймгийн Засаг даргын мэндчилгээтэй цуг хүргүүлэх гэнэ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ