Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нэр төрийг хамгаалъя” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 16:06:51

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн нэр төрийг хамгаалъя” уриан дор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгаас төрийн байгууллагуудтай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулжээ.

Өдөрлөгт аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар оролцож иргэдэд Стрессийг хэрхэн даван туулах, нойрны хямрал, архи, тамхины хэрэглээг тодорхойлох, архаг ядаргаа, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт зэрэг сэдвээр олон төрлийн зөвлөгөө санамж өгч  нийгмийн халамжийн зарим төрлийн үйлчилгээг  үзүүлсэн байна. Тус аймгийн хэмжээнд сэтгэцийн эмгэгтэй 700 гаруй хүн  эмнэлгийн хяналтад байдаг ажээ.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ