Үгээгүй ядууралтай тэмцэхэд 75 тэрбум доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-16 14:05:55

ВАШИНГТОН. /Bernama/. Нэн буурай улс орнуудад зориулан Дэлхийн банкны байгуулсан сан болох Олон улсын хөгжлийн холбоонд (IDA) үгээгүй ядууралтай тэмцэхийн тулд 75 тэрбум доллар хандивлахаар хандивлагч болон зээлдүүлэгч 60 гаруй орны засгийн газрууд пүрэв гарагт тохиролцжээ.

Дэлхийн банкнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, IDA энэ мөнгийг дэлхийн нэн ядуу улс орнуудад ажлын байр бий болгож, эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжихэд зарцуулах аж.

Дэлхийн банкны тэргүүн Жим Ён Ким хэлэхдээ “энэ бол үгээгүй ядууралд цэг тавих хөдөлгөөнд нэгэн чухал алхам боллоо” гэж мэдэгджээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ