Доктор, профессор Илбэр Ортайлы манай улсад айлчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-14 15:10:36

Туркийн түүхийн ухааны доктор, профессор Илбэр Ортайлы Богд хааны ордон музейн урилгаар энэ сарын 8-13-ны өдөр манай улсад айлчиллаа.

Өдгөө 68 настай тэрээр Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академид “Ил Хаад”, ШУТИС-д “Судрын чуулган”, мөн Богд хааны ордон музейд “Топкапи ордон музей болон Музейн удирдлага” сэдвээр тус тус лекц уншив. Айлчлалынхаа хүрээнд тэрээр Хархорин хотод байрлах Билэг хаан, Культегин болон Налайхад байрлалтай Мэргэн Тоньюкукийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулах газрын дарга Д.Ганзоригтой уулзсан байна.

Түүхийн ухааны доктор, профессор Илбэр Ортайлы өмнө нь дэлхийд алдартай их дээд сургуулиудад зочин багшаар ажиллаж байсан ба одоогоор Туркийн Галатасарай Их сургууль болон Билкентийн Их сургуульд тус тус Туркийн Хууль эрхзүйн түүхийн хичээл зааж байна. Түүний бичсэн 16 болон 19 дүгээр зууны Османы эзэнт гүрэн болон Оросын түүхийн сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд нь гадаад, дотоодын олон ном, сэтгүүлд нийтлэгдсэн аж.

Холбоотой мэдээ