Шалгагдаж байгаа болон тэнсэнтэй иргэдээс баталгаа гаргууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-13 16:15:17

Булган аймгийн Цагдаагийн газрын "Шинэ жил" арга хэмжээний хүрээнд хяналтад байцаагдаж байгаа иргэдээс баталгаа гаргуулан авлаа.

Энэ нь тус Цагдаагийн газарт гэмт хэргийн улмаас шалгагдаж байгаа болон Шүүхээс ял тэнсэж захиргааны хяналтад байгаа хүмүүст баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхыг сануулсан санамж бүхий баталгаа юм. Өөрөөр хэлбэл тэдэнд итгэл хүлээлгэж байгаа нэг хэлбэр бөгөөд үүний зэрэгцээ хууль эрх зүйн сургалт явуулж, сонирхсон асуултад нь хуулийн хэмжээний хариулт өглөө. Мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны хэсгийн  ахлах байцаагч, хошууч Э.Ариунчимэг өглөө.

                                                                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ