Мал тооллого хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-12-13 13:51:45

Дорноговь аймагт 2016 оны жилийн эцсийн мал тооллого 12 дугаар сарын 07-ноос эхэлсэн. Малыг таван төрлөөр тоолохоос гадна  хашаа, худгийн тооллогыг давхар тоолж байгаа аж.

Тооллогын ажлын явц ямар байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, аймгийн Ажлын хэсгийн гишүүн Б.Цэрэндоржоос тодруулахад, “Ажлын хэсэг сумдад хуваарилагдан ажиллаж байна. Ажлын хэсэг Эрдэнэ суманд хяналтын тооллого хийж, заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа. Эрдэнэ сум тооллогын 9 Ажлын хэсгийг сумандаа байгуулж 3 нь сумын төвдөө 6 нь багийн малчдаар явж ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн баг мал тооллогын ажлаа дууссан. Харин Еншөөв багт тооллого үргэлжилж байна. Дараа нь тооллогын нэгдсэн дүнг гаргана. Эрдэнэ суманд цаг агаар тогтуун, бага зэрэг цастай, малчид, мал сүрэг өнөтэй сайхан өвөлжиж байна” гэлээ.  

Мал толлого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ