Эрдоган террорист үйл ажиллагааг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-12-11 12:09:42

ИСТАНБУЛ. /Anadolu/. Туркийн Истанбул хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо болсон дэлбэрэлтийн улмаас 29 хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар бямба гарагийн орой 10:30 цагт болжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ихээхэн хэмжээний хохирол үзүүлэх зорилготой уг террорист халдлагыг буруушаав.

Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр 29 хүн амиа алдаж, 169 хүн шархадсан байна.

Тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу цагдаагийн машинд суурилуулсан тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэж таамаглаж байгаа бөгөөд хоёр дахь дэлбэрэлтийг амиа золиослогч дэлбэлсэн гэж үзэж байгаа юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ