Т.Брэнстэд бол Хятадын ард түмний эртний анд нөхөр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-09 10:53:37

БЭЭЖИН. /Xinhua/. Айова муж улсын захирагч Терри Брэнстэд-ийг Хятадад суух элчин сайдаар томилох саналыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп дэвшүүлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын ГХЯ хэвлэлийн бага хурал хийж, Т.Брэнстэд-ийг “Хятадын ард түмний эртний анд нөхөр” гэж тодорхойлов.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Т.Брэнстэд хоёр талын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн” гэжээ.

Мөн тэрбээр нь цааш нь хэлэхдээ “АНУ-аас Хятадад суух Элчин сайд бол манай хоёр улсын засгийн газруудыг холбох чухал гүүр юм" гээд "элчин сайдаар томилогдсон хэнтэй ч болов манай улс хамтран ажиллах болно" гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ