Архивчдын өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-05 17:28:18

Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг архивчдын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Энэ өдрийн хүрээнд Увс аймгийн төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд өчигдөр Улаангом политехник коллежийн биеийн тамирын зааланд гар бөмбөг, дартс, ширээний теннисний тэмцээн болсон байна.

Тус тэмцээнд багийн дүнгээр аймгийн Шүүх шинжилгээний албаны ажилтан Б.Баян ахлагчтай баг тэргүүн байр эзлэж, аймгийн Цагдаагийн газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Батгэрэл ахлагчтай баг дэд байранд оржээ.

Аймгийн Архивын тасгаас тус салбарт ажиллаж байгаа архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад хандаж Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 89, Увс аймагт архивын салбар үүсч хөгжсөний 59 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ