Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-02 15:46:11

   Увс аймаг баруун бүсэд анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн төрийн байгууллага боллоо.

Аймгийн ЗДТГ-ыг Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 Олон Улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болгохын төлөө аймгийн ЗДТГ-ын хэлстийн дарга нар, мэргэжилтнүүд хичээл зүтгэл гаргаж ажилласны үр дүнд өнөөдөр Стандартчлал, хэмжил зүйн газрын зөвлөлийн хурлаар орж амжилттай хамгаалж чадсан байна. Ингэснээр Увс аймгийн ЗДТГазар баруун аймагтаа Олон Улсын стандартыг нэвтрүүлсэн төрийн анхны байгууллага болж байна.

Уг стандартыг нэвтрүүлснээр байгууллагын төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт сайжирч, төр засгийн тогтвортой бодлого, тасралтгүй үйл ажиллагаа бэхжиж, төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, ажилд хандах хандлага, ажлын үр бүтээл, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах юм байна. Ялангуяа ажлын доголдол дутагдлыг эрт илрүүлж, засаж залруулах боломж илүү нэмэгдсэн байгууллага болжээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ