Мал тооллогын бэлтгэл ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-30 18:15:39

   2016 оны жил эцсийн мал тооллого ирэх сарын 7-17-ны хооронд улсын хэмжээнд нэгэн зэрэг явагдах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Статистикийн хэлтсээс 19 сумын орлогч дарга болон статистикийн ажил хариуцсан мэргэжилтнүүдийг Улаангомд дуудаж өнөөдрөөс сургалтанд хамруулж байна. Аймгийн мал тооллогын комиссын гишүүд энэхүү сургалтаар мал тооллогын бэлтгэл ажлаа хангахыг зорьж байна.

Хэдийгээр зарим сумдад цас их орж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа ч мал тооллогын ажил товлосон хугацаандаа саадгүй явагдана хэмээн аймгийн мал тооллогын комиссын гишүүд үзэж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ