Онцгой байдлын алба энэ онд хийсэн ажлаа дүгнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-29 16:22:06

ОБЕГ-ын орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт өнөөдрөөс эхэллээ.

Шалгалтаар албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэх юм.

Мөн гал түймрийн болон гамшгийн улсын хяналт, үзлэг, шалгалт, хүний нөөцийн “Цахим бүртгэл мэдээллийн систем”-ийн бүрдэл, баримт бичиг, архивын материалын хадгалалт, хамгаалалт, төсвийг үр ашигтай, зориулалтын дагуу зөв хэмнэлттэй зарцуулж ажилласан байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Шалгалт ирэх сарын 08 хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ