Увсад АНУ-ын соёл мэдээллийн төв байгуулагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-29 11:52:50

Увс аймгийн Төв номын санд АНУ-ын соёл мэдээллийн төв байгуулагдаж байна.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлэл харилцааны төвийн захирал Д.Болормаа болон тус яамны ажилтан Т.Эрик, А.Бек нар Улаангом хотноо хүрэлцэн ирж ирэх оны 3-р сард аймгийн төвд болох АНУ-ын соёл мэдээллийн төвийн нээлтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Тэд аймгийн Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Энэ үеэр аймгийн төвөөс алслагдсан сумдын ард иргэдийн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах, соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар санал бодлоо солилцсон байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ