Пак Гын Хэг шүүмжилсэн ухуулах хуудсуудыг Умард Солонгосын тал цацжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-24 15:47:34

ИНЧОН. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг шүүмжилсэн агуулга бүхий хэдэн мянган ширхэг ухуулах хуудсыг Умард Солонгосын тал тараажээ.

Пүрэв гарагт шилжих шөнийн 01:00 цагийн үед Сөүлээс баруун зүгт орших Инчон хотын нэгэн студийн барилгын орчмоос Өмнөд Солонгосын цагдаа нар 700 орчим ухуулах хуудсыг илрүүлэн хураан авсан байна. Мөн Инчон хотын нэгэн хорооллоос 2500 ширхэг ухуулах хуудас олджээ.

Эдгээр ухуулах хуудсанд Ерөнхийлөгч Пак Гын Хэг “шулмас” гэж нэрлээд, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD цогцолборыг Өмнөд Солонгост байрлуулахаар шийдвэрлэснийг буруушаасан байна.

Мөн ухуулах хуудсуудын заримд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг шүүмжилсэн байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ