Хятад иргэдийг хөнөөсөн этгээдүүдийг яллав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-10-13 13:32:47

БНХАУ-ын иргэдийн амь насыг хохироосон этгээдүүдэд шүүхээс ял оноожээ.

Гэмт этгээдүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, шүүгдэгч тус бүрийг шунахай сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хоёр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож 22-24 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгчид урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 26, 31 насны залуус аж.

Тэд  Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан БНХАУ-ын харьяат Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын хоёр иргэнийг 2015 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, хохирогч нарын 170 000 000 төгрөг, 100 000 юань болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ