Халдварт өвчний асуудлаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-23 13:16:24

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг дээр “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвтэй сургалт сургалт боллоо.

Уг сургалтанд харъяа өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч, нийгмийн ажилтан, вакцинаторуудын хамруулсан 50 гаруй хүн оролцож, тархалттай халдварт өвчин, түүний тархалтыг таслан зогсоох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга ажиллагааны талаар ярилцлаа.

Халдварыг шинжлэн тогтоох, ундны усны ариун цэвэр, олон нийтийн газар, байгууллага, гэр орон, хувь хүмүүсийн эрүүл ахуйн дэглэм сахих зэрэг тулгамдсан чухал асуудлууд анхаарлын төвд байгаа бөгөөд эдгээр асуудлыг шийдэхэд хамтран ажиллахыг голлож байна.

Баян-Өлгий аймагт улаан бурхан өвчний дэгдэлт, сүрьеэгийн өвчлөлийн тархалт зэрэг нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа ажээ. Тус аймаг оны эхнээс хойшхи 10 сард халдварт өвчнөөр 567 хүн өвчилжээ. Эднээс улаан бурхан 345, заг хүйтэн 97, тэмбүү 26, сүрье 39, трихомоноз 30, салхин цэцэг 3, цусан суулга 5, нярайн үжил 1, хоолны хордлого 16, хачигт рикеттиоз 1, гар, хөл, амны өвчнөөр 4 хүн өвчилсөн гэсэн мэдээ байна.

 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ