Ираны цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөхийг НҮБ-ын тэргүүн уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-23 13:15:09

МОСКВА. /Sputnik/. Ираны цөмийн хэлэлцээрийг дагаж мөрдөн хэрэгжүүлэхийг дэлхийн удирдагчдад хандан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.

АНУ, ОХУ, БНХАУ, Франц болон Их Британи гэсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна Германаас бүрдсэн “P5+1” бүлэг 2015 оны долдугаар сард Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх түүхэн хэлэлцээрийг Ирантай байгуулсан юм.

Олон улс орон Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцалсны хариуд Тегераны эрх баригчид зөвхөн энхийн зорилгоор цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэсэн үндсэн агуулга бүхий уг хэлэлцээрийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр удаа дараа шүүмжилж, бүх цаг үеийн түүхэн дэх “хамгийн тэнэг” хэлэлцээр гэж тодорхойлж байсан юм.

Г.Доржханд





 

Холбоотой мэдээ