Зарим сумын Засаг даргыг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-18 23:39:55

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин  энэ сарын 17-нд захирамж гаргаж  Алтанширээ сумын Засаг даргаар Л.Цэцэгдарийг, Улаанбадрах сумын Засаг  даргаар Ц.Эрхэмболдыг, Өргөн сумын Засаг даргаар Ж.Сүхбаатарыг, Хөвсгөл сумын  Засаг даргаар Н.Энхбаярыг тус тус томилов.

Л.Цэцэгдарь нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан бол Ж.Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ц.Эрхэмболд Улаанбадрах сумын ИТХ-ын даргаар, Н.Энхбаяр Хөвсгөл сумын Засаг даргаар тус тус ажиллаж байжээ.

Одоогийн байдлаар Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл сумын Засаг дарга томилогдож үүрэгт ажилдаа ороод байгаа бол Айраг, Иххэт, Даланжаргалан, Мандах, Сайхандулаан зэрэг найман сумын Засаг даргыг томилоогүй байна.

Учир нь сумдын ИТХ-аас Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийн  талаарх шаардлагатай мэдээлэл Авлигатай тэмцэх газраас ирээгүй байгаа аж.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ