Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг Д.Трампад уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. Хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг улс орнууд цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээг хүндэтгэн үзэхийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр саяхан сонгогдсон Дональд Трампад уриаллаа.
Учир нь Д.Трамп дэлхийн дулаарлаас сэргийлэх уг үйл хэргийн талаар сөрөг сэтгэгдэлтэй байгаа юм. Япон, АНУ, Хятад болон ЕХ-ны улсуудаас бүрдсэн 18 улс орны сайд болон бусад албаны хүмүүс Мароккод болсон НҮБ-ын цаг уурын тухай хэлэлцэх чуулганд оролцож мөн үүний хажуугаар АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама-ын уриалгаар лхагва гарагт уулзалт хийсэн байна.
АНУ Киотогийн протоколоос гарснаас хойш дэлхийн дулааралтай тэмцэх хүчин чармайлт нь суларсан болохыг Японы Байгаль орчны сайд Коучи Ямамото цохон тэмдэглэжээ. Тэрбээр Д.Трампыг үүнтэй адил алхам хийхгүй байхыг уриалсан байна.
Парисын гэрээнд суурилсан үйл хэрэгт АНУ оролцоосой гэж хүсч буйгаа уг уулзалтад орсон хүмүүс илэрхийлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Д.Трамптай хийх уулзалт болгондоо цаг уурын өөрчлөлт сэдвийг хөндөж байхыг бусад улсуудад уриалсан байна.
Цаг уурын өөрчлөлтийг хариуцсан Хятадын онцгой төлөөлөгч Си Зенхуа дэлхийн дулаарлын эсрэг уг арга хэмжээний өмнө өөрийн улсын байр суурь болон шийдвэрүүдийг хэвлэлийнхэнд мэдээлжээ. Уулзалтын дараа Японы сайд Парисын гэрээний ирээдүйн талаар санаа зовинож буйгаа хэлээд уг гэрээг чанд мөрдөх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Х.Сарнай