АН-ын ҮЗХ 15.00 цагаас хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд үргэлжлэн хуралдана.
Уг хуралдаанаар Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах, танилцуулах ажлын хэсэг байгуулах юм. Мөн 12 дугаар сарын 06-нд болох намын Их хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах аж. Үүнээс гадна уг хуралдаанаар намын даргаа сонгох шалгуураа тодорхойлсноор сунгаа албан ёсоор эхлэх юм.
Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 15.00 цагаас товлогдоод байна.
Н.Туяа