Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль энэ оныг дуустал үйлчилнэ

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:41:52

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн тухай сургалтад аймгийн Татварын газрын байцаагчид болоод тус аймгийн татвар төлөгч нар хамрагдлаа.

 Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам Засгийн газраас батлагдаж гарсантай холбогдуулан Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гааль, НДЕГ, УБЕГ нь хуулийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд мөн холбоо бүхий төрийн эрх бүхий байгууллагууд хуулийн хүрээнд өөрчлөлт орж ажиллах юм байна. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхээр сургалт сурталчилгааны тусгай багууд ажиллаж байгаа ба уг сургалтын баг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Хуулийн гол ач холбогдол нь эхлээд бүх иргэнээ бүртгэлжүүлэх,  ижил гараанаас бизнесээ эрхлэх боломжийг олгох, мөн мөнгөний болон хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах зорилготой.

Түүнчлэн тус хууль нь дарж нуусан орлогыг ил болгохоос гадна санамсаргүй байдлаар тайлангаа нэг удаад өгөөгүй байтал торгуульд ордог. Түүнээсээ эмээгээд тайлангаа өгөхгүй яваад байдаг ийм тохиолдлуудад энэ удаа чөлөөлж өгч байгаа гэсэн үг. Хуулийн агуулга нь 2015 оны 4-р сарын 1-нээс өмнө олсон орлого, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа өөрийн сайн дурын үндсэн дээр тайлагнах ёстой юм. Ингэснээр Татварын ерөнхий хууль, нийгмийн даатгал, улсын бүртгэлийн тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хууль, НББ-ийн тухай хууль зэрэг нийт 7 төрлийн хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх юм байна. Мөн нийгмийн даатгалын тухай хуулиас бусад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, НӨАТ, онцгой, гаалийн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар гэсэн 6 төрлийн хуулиар ногдсон татвараас бас чөлөөлөлт эдлэнэ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль богино хугацаанд буюу 2015 оны 12-р сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд санаатай болоод санамсаргүй байдлаар тайлангаа хоцроосон, өгч чадаагүй, хөрөнгөө бүртгүүлээгүй хүмүүс хуулийн үйлчлэлийн энэ хугацаанд амжихыг албаныхан зөвлөлөө.

    Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ