Англи загварын машины цувааны үеэр замын түр хязгаарлалт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр Их британийн Элчин сайдын яамнаас “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөг зохион байгуулж байна.
Энэ өдөрлөгийн үеэр 12.00-14.00 цагийн хооронд хотын төвийн зарим замын хөдөлгөөнд түр хязгаарлалт хийхээр болсноо Замын цагдаагийн албанаас мэдээлж байна.
Англи улсын шилдэг "Bentley", "Land rover," "Mini cooper" загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчинлэн хийд, Баруун 4 зам, Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрилла төв маршрутаар явж олон нийтэд сонирхуулах юм.
Ж.Батсайхан