Хэнтий аймгийн баг тамирчид 7 байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:28:17

Дорноговь аймгийн Сайншанд хотноо болсон Өсвөрийн үндэсний бөхийн Улсын аварга шалгаруулах барилдаанд Хэнтий аймгийн баг тамирчид 21 аймаг, 9 дүүргээс 7 байранд шалгарлаа.

Тус барилдаанд  Хэнтий аймгаас 2 баг буюу  Хэнтий аймгийн БТСГ, Багануур дүүргээс  6 тамирчин, 2 дасгалжуулагчийн хамт оролцлоо.

Тухайлбал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Хөдөө аралын хүчтэн” бөхийн холбооны тэргүүн Н.Лхагвасүрэн, Өсвөрийн хүүхдийн “Хан Хэнтий” аварга дэвжээний гүйцэтгэх захирал, Аймгийн Өсвөрийн үндэсний бөхийн шигшээ багийн  дасгалжуулагч Г.Нэргүйбаатар нар багийн дасгалжуулагчаар ажиллажээ.

Энэ жилийн Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд МУ-ын 21 аймаг, 9 дүүргээс нийтдээ 30 баг, нэг насанд 30 хүүхэд оролцож тойргоор барилджээ. Энэхүү тэмцээний 18 насанд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын харьяат О.Эрдэнэбат 5 байр, 17 насанд Мөрөн сумын харьяат Ш. Бямбадорж  7 байр, Хэнтий аймгаас 16 насанд  барилдсан Дэлгэрхаан сумын харьяат Л.Даваахүү  15 байр, Багануур дүүргээс 16 насанд барилдсан Хэнтий аймгийн харьяат н.Пүрэвдорж 20 байрт тус тус шалгарчээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд  Улсын аваргаас Хэнтий аймгийн өсвөрийн баг тамирчид 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд уран барилдааны шангалыг 3 жил дарааллан авчээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ