Өмнөд солонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-11-09 15:39:28

СӨҮЛ./TASS/. Өмнөд Солонгосын улстөрчид болон жирийн иргэд АНУ-д болж буй сонгуулийн явцыг маш анхааралтай ажиглан харж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын  "Тона ильбо"  сонинд бичжээ.

Сонгуулийн дүн Сөүл-Вашингтоны харилцаанд шууд нөлөөлөх учраас өмнөд солонгосчууд АНУ-д болж буй сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байгаа аж. Тодруулбал, Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон хэлэхдээ “АНУ-ын бусад орнуудтай байгуулсан цэргийн холбоо бол хүч чадлын эх сурвалж юм” гэж байв. Гэтэл Трамп хэлэхдээ “ холбоотнуудынхаа өмнө хүлээсэн АНУ-ын үүрэг нь бидэнд асар том тээр дараа болж байгаа бөгөөд Америкийн татвар төлөгчдийн халааснаас олон тэрбум доллар гарч байна” гэжээ.

Дээрх сонинд бичихдээ “өөрөө өөрсдийгөө хамгаал гэсэн утгаар Япон, Өмнөд Солонгос хоёрт цөмийн зэвсэг өгөхийг Трамп санал болгож байсан. Түүнээс гадна Америкийн цэргүүдийг Өмнөд Солонгост байрлуулахад гарч буй зардлыг Сөүл бүрэн даах ёстой гэж байсан” гэдгийг дурджээ. Одоогийн байдлаар, Өмнөд Солонгосын тал уг зардлын тал хувь буюу жилд 900 сая долларыг гаргаж байгаа аж.

Хэрвээ Трамп ялбал хоёр орны хооронд байгуулах гэж байсан Чөлөөт худалдааны хэлэлцээр бүтэлгүйтнэ гэж тус сонинд дүгнэн бичжээ. Учир нь, Трамп хэлэхдээ, энэ хэлэлцээр нь америкчуудын ажлын байрыг булаана гэж байсан юм.

Б.Адъяахүү

 

 

Холбоотой мэдээ