УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, ирэх төсөв, түүнийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсоно.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт хэлэлцүүлэг үдээс өмнө “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, Хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг үдээс хойш тус тус болох аж.
Б.Туул