УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа.
Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг авч хэлэлцэв.
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намуудын бүлэг хуралддаг. Хуралдааны дараа мэдээлэл хийдэг. Өнөөдрийн хувьд тус бүлэг дээрх асуудлаар ямар байр суурьт нэгдсэн тухай асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэхгүй нь. Тус бүлэг өмнөх 7 хоногт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Б.Туул