Дутуу төрөлтийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлагыг судалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” олон улсын сургалт, семинарыг зохион зохион байгууллаа.
Дутуу
төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн чиглэлээр судлагдсан сайн
туршлагыг нутагшуулах зорилготой энэхүү сургалтад ДЭМБ, Ази, Номхон далайн Перинатологийн
нийгэмлэгүүдийн холбоо болон 21 аймгийн эх нярайн эмч нар оролцож байна.
Тэд өвчлөлийг бууруулж урьдчилан
сэргийлэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, жирэмслэхэд бэлдэх
тусламжийг сайжруулах, ургийн пренатал оношилгоог сайжруулах зэрэг сэдвээр хэлэлцэж буй юм.
Монгол
Улсын Засгийн газар нярайн эндэгдлийг 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөд 5.5,
2050 он гэхэд 2.3 хүртэл бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд нотолгоонд
суурилсан бодлого, гадаад дотоод хамтын ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг
бэхжүүлэхэд анхаарч, нярайн өвчлөл эндэгдлийг бууруулах зорилгоор тодорхой
ажлыг хийгээд байна. Тодруулбал, “Тархи хөргөөх эмчилгээ”, “Нярайн уушгины
гипертензийн оношилгоо, эмчилгээ, “Нярайн зүрхний нээлттэй мэс засал, “Нярайн
цогц эрт илрүүлгийг нутагшуулах” зэргээр үндэсний мэргэжлийн баг байгуулж,
200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулаад байна.
Гурван өдөр үргэлжлэх тус хурал “Дутуу нярайн оновчтой менежмент Имж эх асаргаа” сэдвээр маргааш үргэлжилнэ.