Перуд галын улмаас 3000 хүн орон гэргүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-05 11:36:08

ЛИМА. /KAZINFORM/. Перугийн нийслэл Лима хотод томоохон гал түймэр гарсны улмаас 300 гаруй айл орон гэргүй болж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Баасан гарагийн орой тус улсын ерөнхийлөгчийн болон парламентын ордноос холгүй орших дүүрэгт гал гарсан байна.

Албаны хүмүүсийн хэлснээр, галын улмаас таван настай хүү ноцтой түлэгдэж, 46 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Асаалттай лаа унаж, улмаар бензиний сав дэлбэрсний улмаас гал гарсан  бололтой.

Нутгийн уугуул иргэд оршин суудаг Амазон дүүрэгт модон байшин барилга олон байдаг учир гал хурдацтай тархжээ.

Галын улмаас орон гэргүй болсон 3000 орчим оршин суугчийг түр хоргодох байрнууд руу нүүлгэн шилжүүлээд байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ