73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Исэгахама” дэвжээг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-04 09:10:50

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын холбооноос гарах өргөдөлтэй холбогдуулан Гүйцэтгэх зөвлөл ээлжит бусаар хуралдсан. Тэгвэл сумогийн холбооноос өчигдөр албан ёсоор мэдэгдэл гаргажээ.


Тус мэдэгдэлд их аварга Хакүхог энэ сарын 9-нөөс төгсгөл болгон холбооноос гарах болсныг дурдсан байна. Түүнчлэн “Миягино” дэвжээний бөхчүүдийг “Исэгахама”-гийн харьяанд үргэлжлүүлэн  байлгахаар санал нэгтэй шийдвэрлэснээ дурджээ.


Хамгийн их анхаарал татсан нь “Миягино” болон “Исэгахама” дэвжээг хэн үргэлжлүүлж авч явах вэ гэдэг байв. Тэгвэл Исэгахама ояката Хакүхогийн ажлыг авч, “Миягино” дэвжээг удирдана. Харин 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Исэгахама” дэвжээг удирдаж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болов.

Т.Тэрүнофүжи энэ сарын 9-нөөс албан ёсоор ийнхүү дэвжээ удирдаж эхлэх нь ээ.

Холбоотой мэдээ