“Өнөөдөр сонго, маргаашийг хамтдаа бүтээцгээе” өдөрлөг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-23 16:45:08

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Өнөөдөр сонго, маргаашийг хамтдаа бүтээцгээе” нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр оюутан, залууст мэдээлэл хүргэх зорилготой өдөрлөгийн үеэр алба, нэгжүүд өөрсдийн онцлог, үйл ажиллагааг танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.



Мөн, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн, өргөдлийг хүлээн авч, тавих шаардлага, шалгуур үзүүлэлт, жолоодох эрхийн үнэмлэх олгох, хугацаа сунгуулах, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах талаар мэдээлэл өгч байна. Цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, автомашин, тусгай хэрэгслээр үзэсгэлэн гаргаж, хүүхэд багачуулд зориулсан хөгжөөнт тоглоом, автомашин, морьт, нохойт эргүүлийн онцлог, виртуал музейг үзүүлж сонирхууллаа.



Өдөрлөг урлагийн тоглолт, “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний оролцогч хүүхдүүдийн шилдэг үзүүлбэр, албаны нохойн үзүүлэх тоглолтоор үргэлжилж байна.



Холбоотой мэдээ