Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-23 15:33:18

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 55 дахь удаагийн төгсөлтийг хүний их эмч, уламжлалын анагаах ухааны сувилагч, сувилагч, сувилахуй, эм найруулагч, лаборант, эх баригч 7 мэргэжлээр 261 оюутан төгсөж,  5 дугаар сарын 23-ны өдөр эрдмийн баяраа тэмдэглэж байна.




Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч нарын 85 хувь нь, баруун бүсийн эмнэлгүүдийн сувилагч мэргэжилтнүүдийн 90 гаруй хувь нь тус сургуулийн төгсөгчид байгаа юм. 


Тус сургууль нь 60 гаруй жилийн түүхтэй бөгөөд анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, аймаг төдийгүй баруун бүс нутагтаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй төрийн өмчийн сургууль гэдгээрээ онцлогтой. Тус сургуулийг байгуулснаас хойш 9000 гаруй оюутан суралцан төгсжээ. 


Тус сургууль нь 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн хүний их эмч мэргэжлийг сонгон суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн 50 хувийг мөн сувилагч мэргэжлийг үнэ төлбөргүй болгожээ.

Холбоотой мэдээ