“Данида” төсөл Увсад хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-03 16:58:43

Мари Стопс Олон Улсын байгууллагын "Данида" төсөл Увс аймагт хэрэгжихээр болсон байна.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Мари Стопс Олон Улсын байгууллагын "Данида" төсөл, Увс аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн” орон нутгийн сургагч багш, өсвөр үеийн үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Төслийн багийн гишүүд аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр зохион байгуулах НҮЭМ-ийн цогц тусламж үйлчилгээний кабинетийн засварын ажилтай танилцаж, аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлагуутай уулзалт хийжээ.

Тэрчлэн бэлгийн болон нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх асуудлаар 25 сургагч багш бэлтгэсэн байна. Мөн өсвөр үеийнхэн, оюутан залуусын дунд сургалт явуулах Үе тэнгийн сургагчаар 25 хүүхдийг бэлтгэжээ. Цаашдаа ерөнхий боловсролын сургууль тус бүрт 50-60 үе тэнгийн сургагч бэлтгэх юм байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ