Өрхийн үйлдвэрлэл явуулж ажлын байрыг бий болгож байна

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:13:09

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин Д.Баасандорж сум хөгжүүлэх сангаас 8 сая төгрөгний зээл авч арьс элдэх тоног төхөөрөмж авч өрхийн үйлдвэрлэл эрхлэн 4 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Тэрээр арьс халимлах, талхи, элдэх зэрэг тоног төхөөрөмжтэй ба иргэдээс хурганы болон үзүүрсгэн арьсыг авч ганд эсгэн нэг арьсыг 5000-15000 төгрөгөөр элддэг байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодолтой бөгөөд малчидтайгаа хамтран ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллах зорилготой бөгөөд хөдөө орон нутагт ажлын байр хомс байдаг ч нөхөрлөл хоршоо байгуулан хоршиж ажиллавал боломжтой гэдгийг малчин Д.Баасандорж харуулж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ