Төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс сайжирчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас “Хүнд суртлын индекс-2024” судалгааны дүнг танилцууллаа.
Бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, бэрхшээл, түүний
өртгийг бодит дата дээр үндэслэн тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой энэхүү
судалгааг 2004 оноос хоёр жил тутам тогтмол хийж байна. Энэ удаагийн судалгаа
нь НҮБ-ын
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын техникийн дэмжлэгтэйг “Хүнд суртлын
индекс ба өртөг” нэрээр
илүү
өргөн хүрээг хамарч, судалгааны арга зүй, агуулгын хувьд шинэ шатанд гаргаснаараа
онцлог юм.
Судалгаагаар бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноотой байгаа нь 2021 оныхоос 4.8 хувиар сайжирсан үзүүлэлт юм. Гэхдээ төрийн үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийн хүртээмж, ойлгомжгүй байдал, бодлого боловсруулахад бизнесийн бодит оролцоо хангалтгүй, давхардсан зохицуулалтууд ихтэй зэрэг анхаарууштай асуудлууд байна гэсэн дүн гарчээ.