Нийслэлийн 29 дүгээр сургуулийн дотуур байр хүүхэд хөгжлийн танхимтай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-28 12:38:14

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн ернхий боловсролын 29-р сургуулийн дотуур байранд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн буцалтгүй тусламжаар “хүүхэд хөгжлийн танхим” байгууллаа.


Тус сургуулийн хөвгүүд болон охидын дотуур байранд тус бүр ялгаатай хэрэгцээнд тохирсон сургалт, хөгжлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг суурилуулсан юм. Ингэснээр хүүхдүүд бие даан суралцах, олон талаар хөгжих, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байна.


Ташрамд дурдахад, энэ хичээлийн жилд 29 дүгээр сургуульд нийт 145 багш, ажилтан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 253 сурагчид боловсрол олгож байгаа аж.


 


Холбоотой мэдээ