Арваннэгдүгээр сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-11-02 08:49:00

09.00 цагт ХХААХҮЯ-нд “Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл-Эрүүл мэнд” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулиудын багш нарт зориулсан ёс зүйн сургалт болно.

10.00 цагт Отгонтэнгэр  их сургуульд “Монгол, Хятадын найрамдлын солилцооны төв”-ийн нээлт болно.

12.00 цагт УДЭТ-т Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийн талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт “КООСЭН” Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дах төлөөлөгчийн газрын нээлт болно.

17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Нээлттэй Нийгэм Форумд

10.00 цагт “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан "Хожимдоогүй" хэлэлцүүлэг болно.

14.30 цагт “Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарын 2017 оны зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт “218.1” хөдөлгөөнөөс валютын ханшын талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-aac С.Эрдэнэ, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ