Чихэртэй рашаан сувилал ахмадуудыг үнэ төлбөргүй амрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-01 16:11:34

Чихэртэйн рашаан сувиллын эмнэлэг аймгийн ахмадын холбоотой хамтран саяхан хэсэг ахмадуудыг арав хоног үнэ төлбөргүй амрууллаа.

Дэлүүн сумын Чихэртэйн уламжлалт рашаанд оршдог, хуучин нэгдэлч малчдын амралтын газар байснаа хэдэн жил үйл ажиллагаагаа зогсоосон ч сүүлийн жилүүдэд дахин сэргэсэн хувийн эрүүл мэндийн энэ байгууллага ахмадуудад хөнгөлөлттэй үнээр, бусад иргэдэд төсөвт эрүүл мэндийн байгууллагуудын тарифаар үйлчилж байна.

Чихэртэйн рашаан сувиллын эмнэлэгт хоёр их эмч, дөрвөн сувилагчтайгаа арав орчим хүн ажил үйлчилгээ явуулж байна. Солонгос улсаас оруулж ирсэн эмчилгээний арав гаруй тоног төхөөрөмжтэй. Эмийн болон эмийн бус эмчилгээ найдвартай хийдэг. Гуч гаруй ортой. Амарч сувилуулагчдыг Өлгий хотоос Чихэртэйд хүргэх авто машинтай, зардал нь тавин мянган төгрөг байна.                          

       Ш.Айзаря 

Холбоотой мэдээ