Си Зиньпиний туслах байсан хүн Бээжин хотын дарга болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-11-01 11:06:25

БЭЭЖИН./KAZINFORM/. Хятад улсын дарга Си Зиньпиний ойрын туслахаар ажиллаж байсан хүн нийслэл Бээжин хотын шинэ дарга болох төлөвтэй байна.

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо даваа гарагт хуралдан Цай Ци-г тус хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын комиссын орлогч даргаар ажиллаж байв.

Цай нь өмнө нь Си Зиньпинь даргын туслах байсан аж. Тэд Фузень болон Жөзян мужид хамт ажилладаг байжээ. Түүнийг Ардын төлөөлөгчдийн их хурлын удахгүй болох чуулганаар нийслэлийн шинэ даргаар томилж магадгүй.

Урьд нь сайд эсвэл хотын өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг Бээжин хотын даргаар томилдог байсан учир энэ удаагийн томилгоо нь олны анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

 


 

Холбоотой мэдээ