Авто засварчдын мэдлэгийг дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Политехникийн коллеж, АЗДТГ хамтран “Ахуй үйлчилгээ 2016” аяны хүрээнд авто засварчдын мэргэжил чадварыг дээшүүлэх гурав хоногийн сургалтыг амжилттай хийлээ.
Сургалтад аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг авто засварын газруудын 20 орчим засварчид хамрагджээ. Тус аймаг 11.5 мянган автомашинтай гэсэн тоо байдаг бол 20 орчим автозасварын цэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг юм. Сүүлийн үед орчин цагийн технологи өндөр тээврийн хэрэгслийг иргэд ашиглах болсноос засварчдын ур чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгардаг. Иймээс аймгийн автозасварын газрын эзэд хамтран орон нутагтаа хүсэлт тавьснаар ийнхүү дээрх сургалтыг хийжээ.
Сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс Дорнод Политехникийн коллежтэй хамтран авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид ажиллагсдын болон энэ чиглэлээр ажил үйлчилгээ үзүүлдэг иргэдийг хамруулан онол, дадлага хослуулан зохион байгууллаа.
Б.Туяа