ХӨВСГӨЛ: 300 гаруй залууд цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-18 15:55:22

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэргийн штаб батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд Мөрөн сумын ЕБС-ийн 18 нас хүрсэн 300 гаруй залууд Цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа.

 

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардан авснаар эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлагатай үүрэг хүлээсэн иргэн болж буйг Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг онцолж, Монгол Улсын үндсэн хуулиа дээдлэн иргэний үүргээ биелүүлэн эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах их үйлсэд гар бие оролцохыг залууст уриаллаа.


Энэ үеэр залуучуудад хууль эрх зүйн мэдлэг олгох эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зохион байгуулж, Хилийн цэргийн 0257-р анги, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбарын зэвсэг техник, холбооны хэрэгсэл, цэргийн хүнс, хувцас хэрэгслийг сурталчлан танилцууллаа.

 




Холбоотой мэдээ