“Увс цайны багц” гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-27 12:52:54

Увс аймгийн "Ус-Эрдэнэ" компани нэрийн бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж “Увс цайны багц”-ыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэллээ.

Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь цайны витамин (чацарганы шаар болон зөөлөн эд), арвайн гурил, мөн “Увс цай” чанахад хэрэглэдэг нуурын давс, буулт (цайны хужир) зэргийг тус тусад нь савлаж, нэг багц болгосноороо онцлог аж. Тус бэлгийн багц нь “Ус-Эрдэнэ” компанийн нэрийн барааны дэлгүүрт долоон мянган төгрөгөөр худалдаалж байна.

Аагтай шаргал цайгаараа Увсчууд алдартай бөгөөд тус цайг чанахад шаардлагатай бүх бүтээгдэхүүнийг нэгэн багц болгож савлаж өгснөөрөө шинэ бүтээгдэхүүн содон байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ