Африкийн орнууд ОУЭШ-ийн бүрэлдэхүүнээс гарсаар байна

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-10-26 17:07:39

ПРЕТОРИ./TASS/. Гамби улс Олон улсын Эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ бүрэлдэхүүнээс гарч буй гуравдахь орон боллоо.

Тус улсын Мэдээллийн сайд Шериф Божанг энэ талаар мэдэгдэхдээ “ОУЭШ нь олон улсын гэх нэртэй боловч үнэн хэрэгтээ бол арьсны өнгөөр өөр хүмүүс, ялангуяа африкчуудыг мөшгин доромжлох зорилго бүхий европчуудын шүүх байгууллага болж хувирсан тул манай улс дээрх шийдвэрийг гаргасан” гэжээ.

Өмнө нь Гамби улсын Ерөнхийлөгч Яйя Жамме ОУЭШ-эд хандан Газар Дундын тэнгист Африкийн цагаачид олноороо амиа алдсан хэргийг мөрдөн шалгахыг уриалж байсан боловч түүний энэ уриалгыг үл тоомсорложээ.

Энэ сард Гамби улсаас гадна ӨАБНУ болон Бурунди улс ОУЭШ-ийн бүрэлдэхүүнээс гарна гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Түүнчлэн Кенийн парламент удахгүй ийм шийдвэр гаргах гэж байгаа бололтой. ОУЭШ өөрсдийг нь “хавчин гадуурхаж байна” гэж Африкийн олон улс орон үздэг учраас тус шүүхийн бүрэлдэхүүнээс гарсаар байна.  

Б.Адъяахүү 

 



 

Холбоотой мэдээ