ХӨВСГӨЛ: Мөсний баярын "Цаатны отогт”
ФОТО МЭДЭЭ
Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Хөх сувд” мөсний баярын үеэр монгол орны хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёлыг олон нийтэд танилцуулах зорилгоор "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах Далай тур жуулчны баазад “Цаатны отог” түр байгуулсан байна.
Энэ үеэр аялагч иргэд цаатан иргэдийн өв соёл, амьдрал ахуйтай танилцаж, урцанд хонож, цаатай зургаа авхуулж байлаа.
Цагааннуур сум 2023 онд 2931 цаа, өнгөрсөн оны жилийн эцэст 2765 толгой цаа тоолуулжээ. Энэ нь 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна.