ДОРНОД: Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд анхны хошой аварга төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Олимпын таеквондогийн Улсын аварга шалгаруулах "Пүмсэ-2025" тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд нийслэлт хотноо боллоо.
Тус клубийн тамирчин Б.Даръяа зургаа дараалан ялалт байгуулж, улсын аваргын хошой алтан медалийн эзэн болсон байна. Ийнхүү Дорнод аймгаас олимпын таеквондогийн пүмсэ төрөлд анхны хошой аварга төрлөө.
Энэхүү тэмцээнд Дорнод аймгаас Н.Наранцогт дасгалжуулагчтай "Хан оргил Соёлз" клубийн 47 тамирчин оролцсон юм. Б.Даръяагийн хувьд 2023 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн пүмсэ төрөлд Дорнод аймгаас анх удаа улсаа төлөөлөн оролцсож, 7-р байрт шалгарч байв.
Олимпын таеквондогийн "Хан оргил Соёлз" клуб УАШТ-ээс алтан медаль нэг, мөнгөн медаль тав, хүрэл медаль 12-ыг хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлсэн байна.