Чөлөөт бөхийн УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Энэ жилийн УАШТ-ийг Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Д.Оюунболд агсны нэрэмжит болгон зохион байгуулж буй юм.
“Лос Анжелес-2028” Олимпын угтвар болсон УАШТ-д 22
байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жинд өрсөлдөж байна.
Гурван өдөр үргэлжлэх УАШТ-ийг MNB
спорт суваг болон ТВ9 телевиз С.Шижирбатын тайлбартай хүргэх юм.
Эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, 70 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын медальтнууд өнөөдөр тодорно.