Улсын хэмжээнд 31 багшийн туслах ЕБС-иудад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2025-01-17 15:10:13

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн багшийн туслах бэлтгэх сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд 110, 2024 оны 11 дүгээр сард 32 иргэн хамрагдаж төгсжээ.

 

Улсын хэмжээнд 44-өөс дээш хүүхэдтэй нэгдүгээр ангийн 192 бүлэг, 2 дугаар ангийн 164 бүлэгт багшийн туслах ажиллах боломжтой байна.

Өнөөдрийн байдлаар 1 болон 2 дугаар ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 иргэний нөөц байна.

Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар:

Улаанбаатар хотод 18 багшийн туслах;

Орон нутагт багшийн туслахаар бэлтгэгдсэн 4, багш мэргэжилтэй 9 багшийн туслах ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна.

Түүнчлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах 11 багшийн туслахыг бүтэц, орон тоогоо шийдвэрлэн ажиллуулж байна гэж Боловсролын яам мэдээлэв.



Холбоотой мэдээ