Күнзийн институтын танхимыг Баян-Өлгийд байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-20 15:13:48

Ховдын багшийн их сургуулийн ректор М.Алтанбагана тэргүүтэй ажлын хэсэг Өлгий хотод ирж ажиллав.

Ажлын хэсгийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, боловсрол, соёлын хэлтсийн дарга Х.Зауре, Ховдын багшийн их сургуулийн тус аймаг дахь салбарын захирал С.Гаура нар хүлээн авч ярилцаад, харилцан тусалж, хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. 38 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, баруун бүсийн боловсролын төв болох тус их сургууль стратегийн бодлогоо боловсруулж байгаагийн дээр судалгааны институт байгуулсан тул аймгийн Засаг дарга судалгаанд түшиглэсэн шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мөн БНХАУ-ын Кунзийн институттай хамтран ажиллаж байгаа болохоор энэ институтын танхимыг Баян-Өлгийд ч байгуулах, багш нарыг Ховдод мэргэжил дээшлүүлэх, оюутнуудаа БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцуулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болов.            

Ш.Айзаря

Холбоотой мэдээ