ДОРНОГОВЬ: Монгол бичгийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-06 14:56:59

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс аймгийн ХХААГ-ын алба хаагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анхан, дунд, ахисан шатны монгол бичгийн сургалт зохион байгууллаа.


Дээрх сургалтыг Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүднээс албан хаагчдад үндэсний бичгийн дунд шат болон цахим бичвэр хосолсон найман удаагийн танхимын сургалтыг зохион байгуулж, дүрмийн мэдлэгээ ахиулсан байна.


Сүүлийн хоёр сарын хугацаанд төрийн 22 байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад цахим бичвэрийн сургалт зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ