ЗАВХАН: Сарлагийн түүхий сүү 9000 төгрөгт хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна.
Бараа үйлчилгээний үнэ өмнөх сартай харьцуулахад 0,4 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 8,6 хувиар өссөн.
Өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад 7,1 хувиар өссөн байна. Тухайлбал хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс гурил 1 кг нь 500-800 төгрөгөөр, цагаан будаа 1 кг нь 350-500 төгрөгөөр нэмэгдсэн.
Фермийн болон монгол үнээний сүү өнгөрсөн жилийн мөн үеэс 1 л нь 5000-6000 төгрөг болж 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Аймгийн төв болон зарим суманд сарлагийн түүхий 1 л сүүг 9000 төгрөгөөр борлуулж байна. Төмс, хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа бөгөөд улирлын чанартай 1 кг тутамдаа
200-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үхрийн мах 1 кг 1700 төгрөгөөр, хонь ямааны мах
1кг 500-1000 төгрөгөөр, адууны мах 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсыг аймагт 313 бараа,
үйлчилгээгээр бүрдүүлдэг. Ингэхдээ өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны
2018, 2019, 2020, 2022 оны дундаж үр дүнгээр жинг тооцон, 2020 оны шинэчилсэн
суурьтайгаар боддог. Хэрэглээний үнийн индексийг тооцохдоо бараа, үйлчилгээний
геометр дундаж үнийг ашигласан гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс
мэдээлэв.