Америкийн хөрөнгийн зах зээлийн индекс, доллар, биткоины ханш өслөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-11-07 11:47:51

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /CNN/. Мягмар гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялсны дараа тус улсын хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом өсжээ.


Тодруулбал, Dow Jonesиндекс лхагва гарагт 1507 нэгжээр буюу 3.57 хувиар өссөнөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Ингэснээр 2022 оны 11 дүгээр сараас хойш анх удаа нэг өдрийн дотор 1000-аас дээш нэгжээр өсөв.


Мөн “S&P 500 болон Nasdaq индексүүд 2.5 хувь, 2.95 хувиар тус тус өссөнөөр түүхэн дээд үзүүлэлтүүдээ шинэчилсэн байна. Үүний зэрэгцээ ам.долларын бусад валюттай, тухайлбал фунт, евро, иентэй харьцах ханш 1.65 орчим хувиар өсжээ.


Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр криптовалютын салбарыг дэмжинэ гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор мөн биткоины ханш 6600 гаруй ам.доллароор өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд /75 999 ам.доллар/ хүрсэн байна.


Ерөнхийлөгч асны криптовалютын талаарх байр суурь нь крипто фирмүүдийн эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэл өрнүүлээд байсан Жо Байдены засаг захиргааныхаас эрс ялгаатай байгаа юм. Д.Трамп өмнө нь АНУ-ыг “дэлхийн криптовалютын нийслэл болгоно” хэмээн мэдэгджээ. 

Холбоотой мэдээ